СПА гоо сайхан үйлчилгээ

I PLUMP үйлчилгээ

96,000₮
Хүргэлттэй
Богино тайлбар
Сэргээн залуужуулах арьс арчилгаа
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Мэсгүйгээр залуужуулах I-BEAUTY аппарат

 

I beauty нь радио давтамжийн энерги болон нэмэх, хасах цэнэгтэй ионы тусламжтайгаар арьсыг мэсгүйгээр залуужуулах хамгийн үр дүнтэй аппарат юм. 

Радио давтамжийн энерги нь арьсны фибробласт эсүүдийг сэргээж, коллаген эластин ширхэгүүдийг нийлэгжүүлэх үйл явцыг идэвхжүүлж, суларсан булчинг чангалан, үрчлээсийг багасгаж арьсыг өнгөлөг болгон залуужуулна. 

Нэмэх хасах цэнэгтэй цахилгаан ион нь коллаген, гиалороновын хүчил, болон олон төрлийн уураг, эрдэс витаминыг арьсны гүнд эсийн түвшинд хүртэл шингээдэг онцгой үйлчилгээтэй юм. Эсийн түвшинд хүрч үйлчилсэнээр арьсны өнгийг богино хугацаанд сэргээн, уян хатан чанар дээд зэргээг нэмэгдэж нөхөн төржих үйл ажиллагаа сайжирч залуужина. Мөн арьсны гүнд хуримтлагдсан хордлогыг гадагшлуулан хүчил төрөгчөөр хангана. 


Энэхүү I-Beauty аппаратаар хийгдэх I PLUMP үйчилгээ:

Радио давтамжийн хошуугаар залуужуулагч гелийг арьсны эсэд шингээсэнээр фибробласт буюу холбогч эдийг нөхөн сэргээгч гол эсийг сэргээн эрчимжүүлж арьсыг залуужуулж уян хатан болгодог. 

Тус үйлчилгээний дараа хялгасан үрчлээ мэдэгдэхүйц багасаж суларсан арьс чангарч үр дүн шууд гарах болно. 


☎️ Үйлчилгээний цаг авах болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7700-9966 /дотоод дугаар-4/ утсаар холбогдож аваарай.

⏱ СПА салон ажиллах цагийн хуваарь: 10:00 - 20:00 цаг

👉Бэлгийн дугтуйн хэмжээ: 17*8см


Энэхүү багцад Соёл Велнесс төвийн үндсэн таксны үйлчилгээ болох саун, душ, амралтын хэсгүүд хамаарахгүй бөгөөд 4 давхарт байрлах тусдаа Спа өрөөнд хийгддэг 70 минутын үйлчилгээ болохыг анхаарна уу.

❗Энэхүү карт болон эрхийн бичгийг хаяж гээгдүүлсэн тохиолдолд компанийн зүгээс дахин олгох боломжгүйг анхаарна уу.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл