БЭЛГИЙН КАРТ - Ажлын болон Бүх өдрүүд ямар ялгаатай вэ?

✅Бэлгийн карт /55,000₮/ - Энэхүү карт нь ажлын болон амралтын аль ч өдөр ирээд Соёл Велнесс төвийн үндсэн таксны үйлчилгээг авна. Үндсэн таксанд саун, душ, амралтын хэсгүүд багтдаг бөгөөд орсоны дараа та 24 цагийн хугацаанд амрах боломжтой юм. ✅Бэлгийн карт /43,500₮/ - Энэхүү ваучераар та зөвхөн ажлын өдрүүдэд ирээд Соёл Велнесс төвийн үндсэн таксны үйлчилгээг цаг харгалзахгүй авна. Бүх өдрүүдэд хүчинтэй картаас ялгаатай тал нь амралтын болон бүх нийтийн амралтын өдөр ашиглах боломжгүй юм. Бусдаар 55,000₮ - н үнэ бүхий карттай ижил бүх үйлчилгээг авдаг. ✅Та энэ хоёр бэлгийн картаар орсоны дараа Соёл Велнесс төвийн бусад үйлчилгээ, бүтээгдэхүүн болох БИЕ ҮРЭЛТ, МАССАЖ, РЕСТОРАН, УУХ ЗҮЙЛС зэргийг нэмэлт төлбөртэйгээр худалдан авах боломжтой.

Багцийн эрхийн бичгийн тухай?

✅Соёлоо / Сайхнаа / Дэндүү багц - Та эдгээр багцуудаар тухайн эрхийн бичиг дээр заагдсан өдрүүдэд 16 цагаас өмнө ирээд орох ёстой. 16 цагаас хойш хямдралтай багцуудын үйлчилгээний цаг дуусдаг тул нэвтрүүлэх боломжгүйг анхаарна уу. Багцын эрхийн бичгээрээ орсон цагаас хойш 24 цагийн хугацаанд амрах бөгөөд багцад заагдсан нэмэлт үйлчилгээг үнэгүй авна. Бусад бараа бүтээгдэхүүнийг та нэмэлт төлбөртэй авах бүрэн боломжтой. ✅Лаванда багц – Энэхүү багц нь үндсэн саун, амралтын хэсэгт хамаарахгүй тусдаа СПА салонд хийгддэг 120’ үйлчилгээ юм. Эмчилгээний уурын саун, Үсний тэжээлийн маск, Далайн эрдэст давсан гуужуулалт, Зангирсан булчинг суллах далайн эрдсээр баялаг замган түрхлэг, Алжаал тайлах бүтэн биеийн иллэг, Нүүрний арьс арчилгаа зэрэг бүгд багтсан Францын алдарт THALGO брендийн бүтээгдэхүүн ашигладаг цогц спа үйлчилгээ юм. Заавал цаг авч үйлчлүүлэхийг санал болгож байна.

Соёл Велнесс төвийн ҮНДСЭН ТАКС гэж юу вэ?

✅Сайн байна уу. Манай төвийн үндсэн таксанд САУН, ДУШ, амралтын хэсэг болох ҮНЭТ ЧУЛУУН ӨРӨӨ, ГИМАЛАЙН ЭРДЭСТ ДАВСАН ӨРӨӨ, УНТАЖ АМРАХ ӨРӨӨ зэрэг олон төрлийн үйлчилгээ багтдаг бөгөөд, та нэвтэрч орсоны дараа 24 цагийн хугацаанд амарч, алжаалаа тайлах бүрэн боломжтой. Та ирэхдээ цаг авах шаардлагагүй, шууд ирээд нэвтэрч орно. Мөн та үйлчлүүлж байх хугацаандаа нэмэлт төлбөртэйгээр Бие үрэлт, Массаж, Ресторан, СПА зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл