Бидний тухай

Бид эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нийт 9000 м2 талбай бүхий нэгдсэн төвийн үйл ажиллагаатай СОЁЛ ВЕЛНЕСС ТӨВ юм.

Тус төв нь халуун, хүйтэн усан сан, Турк Хаммам /уурын саун/, хамгийн орчин үеийн Sawo брендийн Cedar /улаан хуш/ модоор хийсэн Финлянд саунаар үйлчилнэ. Эдгээр нь нано технологийн элсэн болон ультра шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгч ариутгагч, кварцан гэрлэн халдваргүйжүүлэлттэй тул үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан болно.

Зуунаас зууны турш дэлхийд шагшигдаж буй Тай иллэггийг Тайланд улсаас уригдан ирсэн мэргэжлийн иллэг засалчид эрхэм үйлчлүүлэгчиддээ гайхамшигт таашаалыг мэдрүүлнэ.

Эрдэнийн чулуун Ягаан болор, Мана, Гартаам, Хаш өрөөнүүд нь таны ядаргаа стрессийг тайлах тав тухтай орчинг бүрдүүлсэн. Эдгээр үнэт чулуунууд нь өөр өөрийн гэсэн эмчилгээний онцлогтой бөгөөд хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна.

Монголдоо цорын ганц Гималайн улаан давсан өрөөг бид таньд санал болгож байна.

Гималайн улаан давс нь биеийн усыг тэнцвэржүүлэх, биенээс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд үе мөчний өвчин болон хагалгааны дараах дэглэмийн үед давсан өрөөнд суух нь эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах үйлчилгээтэй.

СОЁЛ спа салон 2020 оноос үйлчлүүлэгчиддээ Францын алдарт THALGO брендийн Талассотерапи - далайн эрдэст бүтээгдэхүүн, далайн усаар анагаах үйлчилгээг хослуулан хэрэглэж, үйлчлүүлэгч та бүхнийхээ гоо сайхныг цогцлуулагч эрүүл мэндийн эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байгаадаа баяртай байна.

Бид Таны амтлах мэдрэхүй биеийн бүх эд, эсийг сэргээж байх ёстой гэдэгт итгэдэг. Тэр ч утгаараа дэлхийд танигдсан олон үндэстний зөвхөн эрүүл органик зоог, анагаах зориулалттай халуун хүйтэн ундыг танд хүргэнэ.

Орчин үеийн брэнд тоног төхөөрөмж, мэргэжлийн ур чадвартай фитнесийн багш нараар дасгалжуулж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаар баталгаажсан чанартай үйлчилгээг эрхэм Танд зориулав.


Хаяг: 17060 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж - 4, Соёл Велнесс төв, МЧБС ХХК

Утас: (976) 77009966

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл