Соёл - Халуун йога анги танилцуулах хичээл

22,000₮
Богино тайлбар
Даваа, Лхагва, Баасан гараг - Өглөө 07 цагаас 08 цаг хүртэл 1 цагийн танилцуулах хичээл

Багш: Уянга

Санамж: Та төлбөрөө төлөх хэсэгт утасны дугаарыг заавал бичиж өгснөөр багш таньтай эргэн холбогдож танилцуулга хичээлийн дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг анхаарна уу !


СОЁЛ ФИТНЕСС КЛУБЫН ХАЛУУН ЙОГ АНГИД ХИЧЭЭЛЛЭГСДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Халуун Йог нь Энэтхэгээс гаралтай бөгөөд халуун орчинд хийгддэг одоогоор АНУ-д ид хүчээ авч байгаа шинэ урсгал юм.

Хичээллэхдээ 38-40 градусын халуун орчинд иогийн 26 А-сана байрлалыг дарааллын дагуу хийдэг биеэс хөлсийг асар хурдан хугацаанд их хэмжээгээр ялгаруулдгаараа онцлог юм.


АВЧРАХ ЗҮЙЛС:

  • Өөрийн йога гудастай ирэх
  • Биед эвтэйхэн, нимгэн хувцастай ирэх
  • Ванны алчуур болон хөлс арчих жижиг алчуураа бэлдэж ирэх
  • Усанд орох ариун цэврийн хэрэгслийг/саван, шампунь/ бэлтгэж ирэх.
  • Дасгалын үеэр ам чийглэх жижиг устай хичээлдээ орж ирэх

ХОРИГЛОХ ЗААЛТ:

  • Зүрх судасны өвчтэй
  • Даралт ихэсдэг
  • Амьсгалын замын хүнд өвчтэй /бронхит, астматай/
  • Саунд орохыг хориглосон заалттай хүмүүс

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Анх хичээлд ирэхдээ бэртэл гэмтэл авч байсан/өөр ямар нэгэн өвчин зовиуртай/ бол багшдаа заавал мэдэгдэх
  • Хичээлийн дундуур биед ямар нэгэн зовиур илэрвэл/толгой эргэх, дотор муухайрах г.м/ тэр дор нь мэдэгдэх
  • Хичээл дууссаны дараа ангиас гарахдаа салхинд цохиулахаас сэргийлэх
  • Хичээл эхлэхээс 1 цагийн өмнө хооллосон байх/хоосон ходоодтой болон хоолоо шингээж амжилгүйгээр шууд хичээллэхэд биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай
  • Хичээллэх явцад хөлс ихээр гарах учраас үзэмний шүүс, кальци, сүү тараг түлхүү хэрэглэх хэрэгтэй
  • Дасгал хийхээр ирэхдээ хурц үнэртэй ус болон биеийн тос түрхэхгүй байх
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл