Хэрхэн илүү сайхан амралтыг мэдрэх вэ?

2023-01-13 10:18
Хэрхэн илүү сайхан амралтыг мэдрэх вэ?

Завгүй амьдралын хэмнэлээсээ хэсэгхэн болов амсхийн алжаалаа тайлахаар Соёл Велнесс төвийг зорихоор шийдсэн бол Илүү Сайхнаар Амрах 5 зөвлөмжийг хүргэе.


1.      Олон юм чирэх хэрэггүй.

Соёл Велнесс төв нь таныг ая тухтай, эрүүл, велнесс амрахад зориулсан 5 давхар цогцолбор бөгөөд таксандаа үндсэн амралтын хэсгүүд бүгд багтахын зэрэгцээ сонголтоор сонирхсон үйлчилгээгээ нэмэлтээр авах боломжтой байдаг. Ажлын өдөр үү эсвэл амралтын өдөр үү гэдгээс хамаараад таксын хувьд 43500₮, 55000₮ байна.

Таксаа авч ороход угааж, ариутгасан биед эвтэйхэн амралтын хувцас болон өөрийн эд зүйлсээ хадгалах шүүгээний түлхүүрийг олгоно. Саван, Шампунь, Ангижруулагч, Биеийн тос, тоник гээд хэрэглээний зүйлс цаанаасаа байдаг учраас олон юм чирэх хэрэггүй.

Мэдээж эмзэг арьстай, тусдаа зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэдэг бол авч ирэхэд асуудалгүй.


2.      Гэр бүлээрээ амрах орчин

Илүү тухтай амралтыг бий болгох үүднээс эрэгтэй, эмэгтэй сауны хэсэг нь тусдаа бөгөөд хүүхэдтэйгээ амрахаар төлөвлөж байгаа бол 3-с дээш насны эрэгтэй хүүхэд аавтайгаа, эмэгтэй хүүхэд ээжтэйгээ ордог. Ингэснээр хүүхэд тань эргэн тойрны хүмүүсээсээ айх, ичих зүйлгүй амрах боломжтой. Аав, ээжүүдийн хувьд ч “юмны учир мэддэг болчихсон” хүүхэддээ санаа зовох шаардлагагүй байх нь.


3.      Дарааллын дагуу бүгдийг...

Хамгийн чухал нь Соёлд хэрхэн илүү сайхан амрах вэ? Ерөнхийдөө 1 давхраас 2 давхар руу, 2 давхраас 3 давхар руу зэрэг давхар дээшлэх байдлаар амарна.

1 давхрын хувьд: Үндсэн сауны хэсэг нь бөгөөд олон төрлийн сауны өрөөнүүд, усан массаж болон нэмэлт үйлчилгээнүүд бий. Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байвал эхлээд шүршүүрт хөнгөн сайхан ороод усан массажаар булчингаа суллаад аваарай гэж зөвлөе.

Дараагаар нь скрабтай бие үрэлт, целлюлитны эсрэг бие үрэлт эсвэл далайн давсан бие үрэлтийн үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой.

TIPS: Цаг авсан дарааллын дагуу үйлчлүүлэгчээ авдаг учраас нэвтэрч ормогцоо бие үрэлтийнхээ цагийг бичүүлчихвэл их амар. Цагаа хүлээх зуураа сауны өрөөнүүдээрээ хэсчихнэ.

TIPS: Саунд суухад хөлс ихээр ялгараад ам цангаад байвал шингэн уух зүйлээ заалны үйлчилгээний ажилтанд захиалаад уучихна. Сауны бичигдээгүй дүрэм – “Милкис” мөстэй уугаад үзүүрэй. Сэргээд л ирнэ.

TIPS: Биеэ бүр нэг сайхан үрүүлье гэж бодож байвал бие үрэлтийн цагаасаа өмнө фин саун болон уурын саунд 10, 10 минут суучихвал арьс зөөлөрч, булчин сулраад бие үрэлтийн үйлчилгээгээ утгаар нь мэдэрнэ.

TIPS: Биеэ үрүүлж байх хоорондоо давхар үс арчилгааны үйлчилгээг авах боломжтой. Нэг зэрэг Хоёр үйлчилгээ.

TIPS: Финланд улсаас гаралтай, Сауны үзүүлбэр Лоили үйлчилгээ гэж сонсож байсан уу. Хэрэв та ажлын өдрүүдэд амрахаар төлөвлөж байгаа бол 16, 19, 21 цагуудад, амралтын өдрүүдэд 12, 15, 18, 21 цагуудад Лоили үйлчилгээ үзүүлдгийг санаад авахад илүүдэхгүй.


2 давхрын хувьд: Монгол гэрийн загвар бүхий үнэт чулуун гэр амралтын өрөөнүүдэд амрахын зэрэгцээ массажны үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой. Хүзүү, толгой, нуруу, хөл, бүтэн биеийн бариа гээд олон төрлийн массажны сонголттой. Онцлох массаж - Хүүхдийн массаж.

TIPS: Хималайн давсан сауны өрөөгөөр ЗААВАЛ ороод гараарай. Хана, шал, суудал бүгд цэвэр хималайн давс бөгөөд олон талын ашиг тустай. Долоож үзсэн ч болно 😉.

Элсний ширхэг мэт далайн давсан шал нь хөлийн уланд байршсан мэдрэлийн цэгүүдийг идэвхжүүлэх, сэргээх үйлчилгээтэй.

Харшлын улиралд 15-20 минут хималайн давсан өрөөнд суухад харшлын найтаалт, хамар битүүрэх зэрэг зовиурууд мэдэгдэхүйц намддаг.


3 давхрын хувьд: Европ, Ази, Монгол хоолноос сонгон эрүүл, шим тэжээллэг хоолоор үйлчлүүлэх боломжтой.


4 давхрын хувьд: Францын алдарт Thalgo брендийн далайн минералаар баялаг бүтээгдэхүүн бүхий спа үйлчилгээгээр алжаалаа тайлаарай.

Нүүрний арьс арчилгаа, биеийн арьс арчилгаа болон бусад үйлчилгээнүүдийг нэг дор багтаахаас гадна Соёл Спа салоны bestseller Лаванда багцын үйлчилгээг санал болгож байна. Лаванда багцын хувьд сауны амрах эрх багтаагүй ч бүтэн биеийн иллэг, далайн давсан гуужуулалт, далайн замагтай халуун ороолт болон нүүр арьс арчилгааний үйлчилгээнүүд багтсан. Бүрэн утгаараа Спа амралтыг мэдрэх боломжтой. Үйлчилгээний менютэй танилцахыг хүсвэл ЭНД дарж үзээрэй.


4.      Багцын үйлчилгээг сонгоод хэмнэлттэй амрах

Биеийн арьс арчилгааны үйлчилгээ авч, алжаал тайлах барианд орон амттай хоол идэхээр төлөвлөж байгаа бол яг эдгээрийг багтаасан Соёлоо, Сайхнаа, Дэндүү багцуудыг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.

Соёлоо багц нь: Такс+Бие үрэлт+Ядаргаа тайлах шөл

Сайхнаа багц нь: Такс+Автомат бүтэн биеийн массаж сандал ROTAI /30минут/+ Ядаргаа тайлах шөл

Дэндүү багц: Такс+Автомат бүтэн биеийн массаж сандал ROTAI /30минут/+Бие үрэлт+Ядаргаа тайлах шөл

Өөр багцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсвэл ЭНД дараарай.


5.      Хамгийн сайхан бэлэг “Амралт”-ыг хайртай хүмүүстээ бэлэглээрэй.

Дээр дурьдсан багцууд болон бэлгийн картуудыг ЭНД даран онлайнаар захиалаад байгаа газраа хүргүүлээд авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл