Гималайн давсан өрөө

Монголдоо цорын  ганц Гималайн улаан давсан өрөөний ашиг тус тун гайхалтай юм. Гималайн  улаан давс нь хэдэн мянган жилийн турш байгалийн  идэвхит бодисийн солилцоогоор талстжин 85.62% нь натрийн хлорид 14.38% нь бусад ашигтай элементээс бүрдсэн байгалийн бүтээл юм. Гималайн улаан давсыг Хятад, Балба,Энэтхэг, Бутан, Афганистан, Пакистанаас гар болон бусад аргаар олборлон ашиглаж байна. Гималайн давс нь хүний биед хэрэгтэй  84 төрлийн байгалийн эрдэст бодис агуулсан байдаг.  Гималайн улаан давс нь биеийн усыг тэнцвэржүүлэх, биенээс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд үе мөчний өвчин болон амьсгалын замын өвчний үед давсан өрөөнд суух нь эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах үйлчилгээтэй. 

Давсны өрөөний ач холбогдол:

  • Гуурсан хоолойн үрэвсэл намдаах 
  • Амьсгалын замын халдварт өвчин, ханиад томуунаас сэргийлэх
  •  Дархлалын системийг сайжруулж, харшлын өвчнийг эмчлэх
  • Эмэгтэйчүүдийн бүхий л өвчнийг намдаах, анагаах
  •  Цусны эргэлтийг хурдасгах 
  • Хурхиралтыг багасгах 
  • Тайван унтаж амрах
Гималайн давсан өрөө

Ягаан болор өрөө

Ягаан болор нь тунгалаг, цайвар чернилэн ягаан өнгөтэй байдаг үнэт чулуу юм.Эртний Грекийн язгууртангууд зүүлт хэлбэрээр ашиглан, дайн тулаанд аз авчирна гэдэгт итгэн сахиус болгон хэрэглэдэг байж. Мөн энэхүү чулууг "Эмэгтэй Хүний Чулуу" ч гэх нь бий. Хүний дээд хэсгийн энергийн төвийн чулуу учраас ухаан санааг тунгалаг болгодог увидастай.

Ягаан болор чулуун өрөөний ач холбогдол:

  • Хүний сэтгэлийг тайвшруулж эрч хүч өгнө.
  •  Биед хуримтлагдсан хорыг гадагшлуулна.
  • Зүүд нойрыг зөнтэй болгоно.
  • Нарны хордлогыг тайлахад болор өрөө чухал нөлөөтэй.
Ягаан болор өрөө

Мана, гартаам өрөө

Мана бол маш олон янз байдаг гоёлын чулуу юм. МЭӨ 3000 жилийн өмнө одоогийн Сицилийн Ачитас голоос авсан гэдэг. Өнө эртний  энэхүү чулуу нь эртнээс хараа бэхжүүлэх, цангаа багасгах, хоол боловсруулах зэрэгт сайнаар нөлөөлдөг байна. Хөхдүү, бор саарал, хар саарал, хар, сүүн цагаан, ногоовтор, утаат, судалт зэрэг маш олон өнгө байдаг бөгөөд өвчин анагаах чадвар нь өөр өөр байдаг. 

Мана, Гартаам чулуун өрөөний ач холбогдол:

  • Бага насны хүүхдийн уураг тархинд сайнаар нөлөөлнө..
  •  Сул дорой хүнд хүч тэнхээ  өгч хүсэл эрмэлзэлтэй болгоно.
  • Арьсны хөгшрөлт болон үрчилээний эсрэг үйлчилгээтэй

 Мана, гартаам өрөөнд 7 хоногт 2-3 удаа тогтмол суувал халдвараас урьдчилан сэргийлнэ.

Мана, гартаам өрөө

Хаш өрөө

Хаш /нефрит/ - Хаадын чулуу гэдэг өнө эртний чулуу нь сэтгэлзүйн дарамттай байдлыг бууруулан, хүч чадал, өөртөө итгэх итгэлийг өгдөг. Хаш чулуу нь хүний биед хэрэгтэй олон элементээр баялаг бөгөөд кали, кальци, магни, төмөр зэргийг агуулсан эрдэст чулуу юм. 300 метрийн газрын гүнээс гаргаж авдаг учраас хаш чулуу хүний биед цусыг төлжүүлэх, ясыг бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, бие организмд хэрэгтэй олон чухал элементийг нөхөж өгдөг юм. 

Хаш Чулуун өрөөний ач холбогдол:

  • Цус төлжүүлэх
  • Судасны бөглөрөлийг арилгах
  •  Даралт тогтворжуулах
  •  Цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах
  • Эрч хүч, энергээр хангах ашиг тустай.
Хаш өрөө

Хүчилтөрөгчийн өрөө

Хүчилтөрөгчийн өрөөнд тусгай хүчилтөрөгчийн аппаратыг суурилуулсан тул хүний биед хэрэгцээт хүчилтөрөгчийг богино хугацаанд авч байгалийн цэвэр цэнгэг агаарыг мэдрэх боломжийг танд олгож байна.

Орчны бүдэг гэрэл нь таны бие, сэтгэлийг тайвшруулж, амгалан нойрсоход тустай. Та чулуун өрөөнд хэдэн минут сууснаас шалтгаалан хүчилтөрөгчийн өрөөнд 2 дахин удаан хугацаанд амрах хэрэгтэй.

Хүчилтөрөгчийн өрөө

Доктор банн

Доктор банн

Доктор банн

Массажны өрөө /Тай массаж/

Дэлхий дахинд Тайланд улс уламжлалт Тай массажаараа алдартай.

Тайландын уламжлалт Тай массаж нь иогийн хөдөлгөөнүүдтэй төстэй хөдөлгөөнөөр хүний бие махбодийн уян хатан чанар, цусны эргэлтийг сайжруулж дэмжих ач холбогдолтой.Соёл төв нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Тайланд улсаас мэргэжлийн массажистуудыг урьж ажиллуулж байна. Манай чадварлаг массажистууд эрхэм үйлчлүүлэгчиддээ бүтэн биеийн массаж, хэсэгчилсэн массаж, хөлийн массажны гайхамшгийг мэдрүүлэх болно.

Массажны өрөө  /Тай массаж/

Үсчин

Үсчин

Амралтын өрөө

Амралтын өрөө 

Амралтын өрөө

Тамхины өрөө

Тамхины өрөө

Тамхины өрөө