ДЭЛХИЙ ДАХИНД ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БУЙ ШИНЭ ВЕЛНЕСС ХЭВ МАЯГ...

Дэлхий дахинаа, техник технологийн хөгжилд анхаарч, шинэ нээлт, дэвшлүүд ар араасаа асар хурдацтайгаар гарч байгаа өнөө цагт хүний эрүүл аж төрөх, эрүүл буюу велнесс амьдралын хэв маягтай болох нь үүнээс дутахааргүй чухал сэдвүүдийн нэг болж байгаа билээ.

Манай оронд ч эрүүл амьдралын хэв маягийг дэмжигчдийн хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн 110 гаруй оронд идэвхтэй хөгжиж байгаа, маш үр дүнтэй нэгэн велнесс үйлчилгээ болох Давсан эмчилгээний талаар та бүхэнд танилцуулж байна.

Өмнө нь бидний байгалийн давсыг хоолны дэглэм барих зэргээр хоол хүнсэндээ ашигладаг байсан цаг хэдийнээ ард хоцорч, байгалийн давс бүхий уурын болон хуурай саунд сууж, давсны эрдэс шингэсэн агаараар амьсгалын замын тогтолцоогоо эрүүлжүүлж, арьсан дахь Хорт бодисыг гадагшлуулж детокс хийж цэвэршүүлдгээрээ Давсан эмчилгээ ялгардаг.

МЭӨ IV зуунд Гиппократ /Орчин үеийн Анагаах ухааны эцэг, МЭӨ 460 – 370/ өвчтөнүүдээ давстай усны ууранд утах байдлаар амьсгалын замын өвчлөлийг анагаах аргууд тэмдэглэгдсэн ба Дундад зууны үед Ази тивд тэр дундаа Японы оточ маарамба нар өвчтөнүүдээ давсан агуйд амрааж, эмчилдэг байсан нь давсан эмчилгээний анхны хэлбэрүүдийн нэг юм. Харин 1843 онд, Польш эрдэмтэн Ф.Боковский давсны уурхайд ажиллаж байхдаа уурхайчдын амьсгалын замын өвчлөл бусад ажилчидтай харьцуулахад харьцангуй бага байсныг анзаарч, энэ төрлийн эмчилгээг судалж эхэлсэн бол мөн Дэлхийн 2-р дайны үеэр, Германы эмч Карл Херман Шпаннагел бөмбөгдөлтөөс нуугдан Kluterthöhle karst давсан агуйд хорогдож байхад хамт явсан цэргүүдийн бие илт сайжирсан талаар тэмдэглэл үлдээсэн байдаг. 

Энэ үеэс эхлэн Давсан эмчилгээний судалгаа эрүүл мэндийн болон гоо сайхны гэсэн чиглэлүүдээр хөгжиж эхэлсэн бөгөөд 1980-аад оноос Амьсгалын замын эмчилгээний Чулуун давсан өрөө болон Гоо сайхан арьс арчилгааны Давсан сауны үйлчилгээ дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. 

Олон улсын жишиг, Велнесс амьдралын хэв маяг, соёлыг хөгжүүлэхээр Соёл Велнесс Төв нь Монголд анх удаагаа 2014 онд Гималайн Давсан өрөөг Монголынхоо үйлчлүүлэгчдэд зориулан барьж байсан бол 2017 онд гоо сайхан арьс арчилгаанд илүү тустай, Япон хэв маяг бүхий Давсан сауныг ашиглалтанд оруулаад байна. 

СОЁЛ ВЕЛНЕСС ТӨВИЙН ШИНЭ ДАВСАН САУН

Соёл Велнесс Төвийн шинээр ашиглалтанд оруулж буй Давсан саун нь Велнесс салбарт Азидаа тэргүүлэгч Япон улсын хэв маяг шингээн тохижуулсан, гоо сайхан арьс арчилгаанд илүү тустайгаас гадна 70℃ - 75 ℃-ийн хэм буюу энгийн хуурай саунаас даруй 10 орчим хэмээр бага байдаг нь хэт өндөр хэмд сууж чаддаггүй хүмүүст тохиромжтой, алжаал ядаргаагаа бүрэн тав тухтай тайлах боломжийг өгч буйгаас гадна үйлчлүүлэгч ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүйгээр энэхүү үйлчилгээг 24 цагийн турш авч болдгоороо онцлог болж байна.

ДАВСАН САУНД ОРОХ ЗААВАР 

  • Давсан өрөөнд суухын өмнө, энгийн саун болон халуун жакузид сайтар амрах нь биеийн дулааныг нэмэгдүүлж, хөлс ялгаруулалтыг хурдасгадаг.
  • Улмаар давсан сауны сандал болон эргэн тойрныг усаар шүршиж жижиг давсны үйрмэгийг унагааж суух нь тохиромжтой.  
  • Суусныхаа дараа давсаа биеэрээ жигд түрхэж, хайлж эхэлмэгц биендээ иллэг хийх нь давсыг арьсанд илүү ихээр шингээдгээрээ үр дүнтэй. /Хэрэв давсаа хайлж урсаагүй байхад массаж болон иллэг хийвэл арьсыг урах, хорсох зэрэг эрсдэлтэй./
  • Ингээд биендээ иллэг хийх болон амарч суух байдлаар давсан саунд 10-15 минут суух нь хамгийн тохиромжтой хугацаа юм. Нэмж зөвлөхөд, энэхүү давс нь эрдэс ихтэй байдаг учир Өдөрт 1-2 удаа буюу Долоо хоногт 2-3 удаа суух нь хүний биеийн эрдсийн тэнцвэрийг хадгалах зохистой хэрэглээний давтамж юм. 
  • Төгсгөлд нь, та гарахдаа биеэ усаар болон шүршүүрт орж зайлж угааж, сандал болон ойр орчмын хэсгээ сайтар усаар цэвэрлээрэй. 

ДАВСАН САУНЫ АЧ ТУС

  • Хүний арьсны нүхэн дэх гүн бохирдол болон арьсны нүхэн дэх илүүдэл, тослог бодисыг гадагшлуулж, арьсыг цэвэрлэх үр дүнтэй.
  • Батга болон үрчлээг багасгаж арьс чангална. Арьсан дахь ямарваа нэгэн бактерийн эсрэг маш сайн нөлөөтэй ба арьсны батгашилт, үрэвслийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
  • Арьсан дахь нүх сүв сайтар онгойж, хөлс их хэмжээгээр ялгардаг учир арьс толигор сайхан болохоос гадна хуучин арьсийг гуужуулж шинэ арьсийг төлжүүлж гялалзсан сайхан өнгөтэй болгодог. Мөн нүүр цэвэрлэгч, нүүрний саван гэх мэт бүтээгдэхүүнүүдээс илүү үр дүнтэй бөгөөд арьсанд ямарваа нэгэн хор нөлөө байхгүй ба турах үйл явцыг хурдасгаж өгдөг.
  • Цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоог дэмжинэ.
  • Ядаргаа болон стресс тайлж, хуян хөөрөхөөс сэргийлнэ.  
  • Мөн давсан сауны ууранд суух нь амьсгалын замын өвчлөл, тэр дундаа харшил, ханиад томууны эсрэг маш сайн үйлчилгээтэй.

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Саунд орохын өмнө болон орсны дараа шингэн зүйл сайтар уух
  • Давсан саунд суусны дараа биеээ заавал ус болон шүршүүрээр зайлах
  • Ил шарх сорви, нүдний ойр орчим, зөөлөн эмзэг арьстай хэсгүүдэд түрхэхгүй байх
  • Давс бүрэн хайлж дуусаагүй байхад иллэг болон массаж хийхэд арьсанд гэмтэл учирч өвдөх болон улааж толбо гарах зэрэг сөрөг нөлөөтэй учир бүрэн хайлсны дараа массаж болон иллэг хийх 

СОЁЛ ВЕЛНЕСС ТӨВИЙН ДАВСАН САУНЫ ДАВСНЫ НАЙРЛАГА, АЧ ТУС

Соёл Велнесс Төв нь Давсан сауны үйлчилгээндээ Сөнөсөн тэнгисийн өвөрмөц бүтэц, найрлагатай байгалийн давсыг ашигладгаараа онцлог. Энэхүү давс нь эртнээс эмчилгээний нөлөө, бүтцээрээ хүмүүст танигдаж, хэрэглэгдэх болсон бөгөөд магни, кальци, хүхэр, бромид, кали, йод, сод, цайр зэрэг эрдэс ихтэй, хүний арьсанд хурдан шингэдэг бодисоор баялаг юм. Эрдсийн агууламж туйлын өндөр учир маш шорвог гашуун бөгөөд хүнсэнд хэрэглэгддэггүй ч гэсэн гоо сайхны болоод эрүүл мэндийн өндөр ач тустай бүтээгдэхүүн юм. Энэхүү давсыг бүрдүүлэгч эрдэс бодис бүгд өөр өөрийн ашиг тустай бөгөөд голлох бодисуудын ашиг тусыг дурдвал,

  • Магни – Бодисын солилцоог дэмжиж, арьсны эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгаж, арьсны гэмтэл, шархыг намдааж, харшил өдөөгч нянгаас хамгаална.
  • Кальци – Арьсны тослогийг тэнцвэржүүлж, эсийг сэргээж, үрчлээнээс сэргийлж, арьсны хорт хавдраас хамгаалдаг.
  • Хүхэр – Арьсыг цэвэрлэж, хоргүйжүүлэх ба үс ургалтыг дэмждэг.
  • Бромид – Арьсыг зөөллөж, зангирсан булчинг суллаж, мэдрэлийн эсийг амраахад тустай.
  • Кали – Арьсанд хэрэгцээт чийгийг нөхөх ба хавагнал, арьсанд хуримтлагдсан усыг багасгадаг.
  • Сод – Арьсыг ариутган хоргүйжүүлж, зангирч чангарсан булчин шөрмөсийг суллаж, өвчинг намдаах ба арьсны эсийг үхжүүлэх чөлөөт радикалаас арьсыг хамгаалдаг.
  • Цайр – Батга гарах, наранд түлэгдэх, ширүүн салхи зэргээс арьсыг хамгаалдаг. 